Д.Жаргалсайхан: Эрүүл мэндийн даатгалын эрүүл бус тогтолцоо

УИХ-ын чуулганаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хэлэлцэж байна. Ардчилсан хувьсгалаас хойш арав дахь удаагаа өөрчилж байгаа энэ хуулийг зөвхөн эрүүл мэндийн санхүүжилт гээд зогсохгүй, дампуурчихаад буй эрүүл мэндийн системийнхээ цогц шинэчлэлтэй хамруулан үзэхийг цаг үе шаардаж байна.

Өнөөдөр монголчууд зөвхөн эрүүл мэндийн даатгалыг ч биш, эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмж муу байгаад ихээхэн бухимддаг. Өвдсөн иргэд цөхрөнгөө барж, мөнгөгүй нь үхэж, мөнгөтэй нь гадаадад явж өндөр үнээр эмчлүүлдэг болоод удаж байгаа.

Эдүгээ монголчууд янз бүрийн өвчин тусах нь ихэсч, хорт хавдартай болж, эмчилгээндээ бүх хөрөнгөө зарцуулдаг болж, олон иргэд өвдвөл ядуурч байна. Монголын эмнэлгийн чанар муутай, өндөр өрт өгтэй үйлчилгээнд итгэл алдарч, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх болон иж бүрэн оношлогоо шинжилгээг боломжийн орлоготой иргэд гадаадад хийлгэх хандлага түгээмэл боллоо.

Монгол Улс 2013 онд ДНБ-ий гурван хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа нь хүн амын орлого нь дундаас доогуур манайх шиг оронд ДЭМБ-аас зөвлөдөг зохистой хэмжээ болох таван хувьтай харьцуулахад бага юм. Гэхдээ энэ тоонд хувь хүмүүсийн худалдан авсан эмийн зардал, гадаадын эмнэлг үүдэд төлж буй олон арван сая доллар ороогүйг бас тооцох ёстой.

Эрүүл мэндийн салбар нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч буюу эмнэлг үүд, тэдгээрийн санхүүжилт, салбарын удирдлага, бодлого зохицуулалт гэсэн гурван үндсэн хэсгээс бүрддэг. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг яг одоо хэлэлцэж байгаа тул санхүүжилт талаас нь салбарын өнөөгийн байдлыг дүгнэж, өөрчлөн сайжруулах зарим арга замын тухай зарим санааг өгүүлье.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САНХҮҮЖИЛТ

Олон улсад эрүүл мэндийн салбарыг таван эх үүсвэрээс санхүүжүүлдэг. Үүнд татвар, эрүүл мэндийн нийгмийн даатгал, хувийн даатгал, өвчтөний шууд төлбөр болон хандив багтдаг. Монголд 2011 оны байдлаар эрүүл мэндийн улсын санхүүжилтийн 2/3- ыг төсвөөс, 20-иод хувийг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас, үлдсэнийг нь хувь хүн өөрөө төлж бүрдүүлсэн байна. Үүнээс гадна эрүүл мэндийн хувийн санхүүжилт буюу хувийн хэвшлийн оруулсан эргэлтийн хөрөнгө, гадаадын эмнэлгүүдэд иргэдийн төлс өн мөнгийг нэгтгэж байж, тухайн жилийн эрүүл мэндийн нийт санхүүжилтийн дүн гарах учиртай. Тэгж чадвал ДНБ-ий тав байтугай дээг үүр хувьтай гарна.

Улсын төсвөөс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн үйл ажиллагааны зардлыг эмч, ажилтнуудын цалин, цахилгаан, дулааны зардал дээр нь өртөг тооцож санхүүжүүлдэг ба үүнийг орцод суурилсан санхүүжилт гэх бөгөөд эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилтийн 80 хувийг эзэлдэг. Энэ арга нь байгууллагын ашигтай ажиллах болон үзүүлж буй тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад ямар ч нөлөө үзүүлдэггүй. Ямар ч үйлчилгээ үзүүлсэн эмнэлэг санхүүжилтээ авна гэсэн үг. Тийм ч учир чөлөөт зах зээлд шилжсэн хориод жилд нэг ч эмнэлэг дампуураагүй гэнэ.

Санхүүжилтийн дараагийн суваг нь даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийг даатгуулагчийг төлөөлөн Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг хөрөнгө. Энэ бол үр дүнд буюу гарцад суурилсан санхүүжилт юм. Тус санг ажил эрхэлж цалин авч буй хүн бүр хуулийн дагуу албан журмаар цалингийнхаа дөрвөн хувиар (хоёр хувийг өөрөө, хоёр хувийг ажил олгогч нь) төлдөг. Энэхүү албан секторын даатгуулагчид эрүүл мэндийн даатгалд хамрагсдын 28 хувийг эзэлдэг ч, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын 86 хувийг бүрд үүлдэг. Харин албан бус салбар буюу саарал эдийн засгийн тоглогчид сайн дураараа ёс төдий шимтгэл (сард 6500 төгрөг) төлд өг нь сангийн таван хувь болдог. Үлдсэн 10 хүрэхгүй хувийг төсвөөс нэмэрлэдэг.

Өндөр настан, хүүхэд, цэргийн албаныхан, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн эхчүүдэд сард 680, жилд 8000 төгрөг буюу таван долларыг Эрүүл мэндийн даатгалын санд төр өөс шилжүүлчихээд, манай хүн амын 80 хувь нь даатгалд хамрагдсан гэж улстөрчид ярих дуртай. Үнэн хэрэгтээ энэ бол цалин авч буй нэг хүнд нэмж хоёр хүний даатгалын төлбөр ногдож байна гэсэн үг. Энэ нь Монголын эрүүл мэндийн зах зээл бол сонгомол биш болохыг харуулж байгаа юм. Санхүүжилтийн гурав дахь суваг бол өвчтөнүүд өөрийнхөө хэтэвчнээс төлж буй төлбөр. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар 2010 онд энэ төлбөрийн хэмжээ нь эрүүл мэндийн үйлчилгээний нийт зардлын 41.4 хувь болсон нь олон улсын түвшингээс дэнд үү өндөрт орно. Хувиасаа төлөх хэмжээ жилээс жилд өсөж буй нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлбөр олгох түвшинг багаар тогтоож, өндөр зардалтай болон оношлогооны төлбөр болон эм, тариаг даатгалаас хасаж, давхар төлбөр шаардах нь улам ихэссэнтэй холбоотой.

Албан секторт ажиллагсад эрүүл мэндийн нийгмийн даатгалын дийлэнх орлогыг бүрдүүлчихээд, хэрэгтэй үедээ эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй, эсвэл олон хоногоор эмнэлэг дамжин явдаг, буруу онош тавиулж, эмч нарын шахааны эм ууж буй учир бухимдаж, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг эрс сайжруулахыг төрөөс шаардаж байна.

Өнөөдөр эрүүл мэндийн даатгалын асуудлын гол нь энэ их санхүүжилтийн үр дүн ямар байна, яагаад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үр дүн ийм муу байна, яагаад хуурамч эм борлуулж, эм тарианы үнэ өссөөр байна гэдэгт л байгаа юм.

ХААНА ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ВЭ?

Эрүүл мэндийн даатгалын сан биеэ даасан, төр засгийн аль нэг яамнаас хараат бус байх учиртай. Удирдлагыг нь яамны сайд томилдог биш, даатгуулагчдын өмнөөс эрүүл мэндийн үйлчилгээг худалдан авдаг, улмаар тэр үйлчилгээний үнэ, чанарт хяналт тавьдаг, түүний удирдах дээд байгууллага нь Эрүүл мэндийн нийгмийн даатгалын үндэсний зөвлөл байх нь зүйтэй.

Харин одоогоор Эрүүл мэндийн даатгалын сангийн ажлыг бусад төрлийн даатгалын сантай нэгтгэн (тэтгэврийн, тэтгэмжийн, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний болон ажилгүйдлийн даатгалуудыг нэгтгэсэн) Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны доор ажиллуулдаг учир асуудалд төвлөрч чаддаггүй, эрүүл мэндийн үйлчилгээний чанарт хяналт тавьж, сайжруулж чадахгүй өдийг хүрлээ.

Эрүүл мэндийн үйлчилгээний үнэ, жишгийг Эрүүл мэндийн яам буюу үйлчилгээ үзүүлэгч өөрөө тогтоодгоос төсвийн ч, даатгалын ч зарлагын үр дүнг хэмжих, үнэлж дүгнэх, урамшуулах боломж байхгүй тул эрүүл мэндийн салбар өнөөгийн байдалд хүрч дампуурчээ.

Нийгмийн халамж, эрүүл мэндийн судалгаа шинжилгээ, хөгжлийн үндэсний төвийг байгуулж, мөн л аль нэг яамнаас хамааралг үй бие даан ажиллуулж болно. Аймаг, хот бүрт салбартай энэ төв нь нийгмийн халамж болон эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд үнэлэлт өгөх, хяналт тавих, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл, судалгааг гаргаж, тогтолцоог боловсронгуй болгох, салбарын статистикийн тоо баримтыг бүрдүүлж, эмнэлгийн үйлчилгээний болон эм тарианы бодит үнийг тогтооход гол үүрэгтэй байж болох юм.

Уг нь төсөөтэй үүрэг бүхий Эрүүл мэндийн газар ЭМЯ-ны дэргэд байдаг ч нэр, статусыг нь сайд, хууль солигдох бүрт буюу нийт 12 удаа шинэчилсний үр дүнд эдүгээ яах гэж оршиж буйгаа ч мэдэхээ байжээ.

Эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааны зардлыг нийт сангийн гурван хувиар тогтоож зарцуулдаг бөгөөд шинэ хуулиар тав болгох гэж байна. Хамгийн гол нь зардлын тайлан, үр дүнг ил тод болгох шаардлагатай байгаа юм. Даатгалын сангийн хөр өнгийг ямар хүүтэй, хаана байрлуулдаг, үйл ажиллагааны өгөөж нь ямар байгааг хөндлөнгийн аудит хийж тогтоогоод нийтэд ил тод болгох учиртай.

Энэ төвийг байгуулснаар холбогдох хоёр яамны сангуудын мөнгийг зарцуулахын төл өө мөнхийн хэрүүл зогсож, агаарын бөмб өлөг шиг томорч буй эдгээр яамны орон тоо ч багасч, мэргэжлийн боловсон хүчний дийлэнх нь тухайн төвд шилжих юм. Энэ төв өөрийн сэтгүүлийг сар тутам гаргаж төр засаг, иргэдэд бас хүргэдэг байвал зүйтэй. Ямар өвчнөөс, хэрхэн сэргийлэх, аль эмнэлэгт ямар үйлчилгээ үзүүлж байгаа, тоног төхөөрөмжийг шинэчлэл хаана, яаж хийгдсэн гэсэн мэдээллийг уг сэтгүүлээр дамжуулан өгөх юм.

Эрүүл мэндийн салбарын асар их асуудлыг бүгдийг нь нэг нийтлэлээр хамрах боломжг үй бөгөөд энэ нийтлэлийн зорилго нь нийт иргэдэд өөрийн хамгийн үнэтэй эрхэм зүйл болох эрүүл мэндээ ухаалаг төрөөр хамгаалуулахад зарим санаа өгөхийг хичээлээ.

 

Эх сурвалж: www.baabar.mn

Буцах