МӨНХ ДААТГАЛЫН ТУХАЙ

Мөнх Даатгал компани нь 2004 онд ердийн даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээгээр Монгол улсын иргэд болон байгууллагуудад хүргэхээр байгуулагдсан үндэсний даатгалын компани юм. 

Мөнх Даатгал компанийн андеррайтингууд нь эрсдэлийн менежментийн нэг хэлбэр болох ердийн даатгалаар мэргэшсэн 10 гаруй жилийн туршлагатай бөгөөд проспект буюу харилцагчийн эрэлт, шаардлагад нийцүүлэн даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгодог. 

Бид өөрсдийн харилцагчиддаа тулгарч буй асуудлыг шийдвэрлэх шинэлэг, чанартай даатгалын бүтээгдэхүүн, зах зээлийн шударга үнээр хүргэхээр ажилладаг. 

Манай компани нь Орхон, Сэлэнгэ, Баянхонгор, Говьсүмбэр, Баян-Өлгий, Увс, Өмнөговь, Сүхбаатар аймгуудад болон нийслэл Улаанбаатар хотод нийт 134 мэргэшсэн андеррайтерууд, даатгалын төлөөлөгчдөөр дамжуулан даатгуулагч нартаа хүрч ажиллаж байна. 

Мөнх даатгал компанийн даатгуулагчдын сэтгэл ханамжид нийцсэн ердийн даатгалын бүтээгдэхүүнээс танилцуулахад: 

ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Иргэд, байгууллагуудын бусдын өмнө хуулиар хүлээсэн хариуцлагыг хамгаалдаг даатгалын бүтээгдэхүүн. Үүнд:

  • Байгууллагын ерөнхий хариуцлага
  • Олон нийтийн өмнө хүлээх хариуцлага
  • Бүтээгдэхүүний хариуцлага
  • Ажил олгогчийн хариуцлага

ЭД ХӨРӨНГИЙН ДААТГАЛ

Байгалийн гамшиг болон бусад болзошгүй эрсдэлүүдээс иргэд, байгууллагууд өөрийн биет эд хөрөнгийг хамгаалах даатгалын бүтээгдэхүүн. Үүнд:

  • Хөрөнгийн биет хохирол
  • Тоног төхөөрөмжийн биет хохирол
  • Машин механизмын эвдрэл

БАГЦ ДААТГАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН

Иргэд, байгууллагуудын үйл ажиллагааны онцлогт нийцсэн ердийн даатгалын багцалсан бүтээгдэхүүн. Үүнд:

  • Эд хөрөнгө, бизнес тасалдал
  • Барилга угсралтын бүх эрсдэл
  • Хөрөнгийн бүх эрсдэл

 

Буцах