ИРГЭДИЙН ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ

Өдөр бүр та хэдэн зуун осолд орох тохиолдолтой учирдгаа мэдэх үү? Замын осол, толгой дээрэс юм унах, ажил үүргийн үеэрх бэртэл гэмтэл, гал, халдварт өвчин тусах зэрэг хэдэн зуун аюул таны амь нас, эрүүл мэндэд заналхийлж байдаг. Таныг бэртэж гэмтэх, нас барвал таны хань, үр хүүхдэд юу тохиолдож болохыг бодож үзсэн үү? 

Иргэдийн гэнэтийн ослын даатгал нь таныг хүнд бэртэл гэмтэл авах, ослоор нас барахад таныг болон танай гэр бүлийг хамгаалдаг. Энэ даатгал нь таныг ослын үр дагаврын улмаас бэртэл аван хөдөлмөрийн чадваргүй болсон үед санхүүгээр дэмжлэг үзүүлдэг давуу талтай. 

Өнөөгийн эмнэлгийн ханш өсөж байгаа өнөө үед таны улсын эрүүл мэндийн даатгал таны эмнэлгийн зардлыг төлж чадахгүй нь бодит байдал юм. Аз болж бид таньд зориулсан уян хатан, хямд даатгалын бүтээгдэхүүнийг таныг болон танай гэр бүлийнхний эрүүл мэндэд санаа тавихаар боловсруулаад байна. 

Иргэдийн гэнэтийн ослын даатгал юу даатгадаг вэ? 

  • Ослоор амь насаа алдах
  • Хөдөлмөрийн чадвараа бүтэн алдалт
  • Хөдөлмөрийн чадвараа түр алдалт

 


Анхааруулга: Энэ нь даатгалын бүтээгдэхүүний товч танилцуулга бөгөөд бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Мөнх Даатгалын мэргэжилтнүүдтэй холбоо барьж авна уу. 


 

 

Буцах