ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ

Таны машин бол таны өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон зүйл. Машин, машиныхаа сэлбэг эд ангийг хулгайд алдах вий гэж шөнө нойргүй хонож байв уу? 

Та манай тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдаж өдөр тутмын хэрэглээ болсон авто машинаа даатгуулж, тайван амрах цаг нь ирлээ. Бид зах зээлийн боломжит үнээр тань дараах даатгалын хамгаалалтын төрлүүдийг санал болгож байна. 

ДААТГАЛЫН ЭРСДЭЛҮҮД

ХАМГААЛАЛТЫН ТӨРЛҮҮД

Мөнх Хүлэг

Ган Хүлэг

Төмөр Хүлэг

Мөнх Сонголт

ДААТГАЛЫН ЖИЛИЙН ХУРААМЖ

4.0%

3.5%

2.0%

1.0%

Замын хөдөлгөөнд оролцох үеийн бүх төрлийн эрсдэлүүд

100%

100%

100%

80%

Замын хөдөлгөөний үед бусад этгээд мөргөөд зугтах

100%

90%

80%

60%

Даатгуулагчаас бусад этгээд жолоодох үеийн зам тээврийн осол

100%

90%

80%

60%

Автограж, талбай зогсоол дээр байрлах үеийн эрсдэл

100%

80%

 

 

Гуравдагч этгээдийн санаатай болон санаандгүй үйлдлийн улмаас учирсан хохирол /шилний болон бусад

100%

80%

 

 

Гал түймэр, тэсрэлт дэлбэрэлт

100%

80%

60%

 

Байгалийн гамшиг

80%

80%

60%

 

Хулгай дээрэм түүний үр дагавар

80%

60%

 

 

Нэмэлт тоног хэрэгслийн хулгай

80%

 

 

 

Өөрийн хүлээх хариуцлага

Байхгүй

Даатгуулагч буруутай бол 20%

НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ

Даатгуулагч гэмтсэн тохиолдолд олгох эмчилгээний зардал

300,000

200,000

100,000

 

24 цагийн ослын дуудлагын үйлчилгээ

  •  
  •  
  •  
  •  

Хохирлын үнэлгээний зардал

  •  
  •  
  •  

 

Нөхөн төлбөрийн материал бүрдүүлэх

  •  

 

 

 

Нэмэлт тоног хэрэгсэлд учирсан хохирол

200,000

 

 

 


Нөхөн төлбөр төлөхгүй байх нөхцөл: Даатгагч дараахь тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзана. Үүнд:

  1. Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг санаатайгаар бүрдүүлсэн.
  2. Даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн;
  3. Даатгалын гэрээнд тусгагдаагүй шалтгаан, эрсдлийн улмаас хохирол гарсан;
  4. Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн;
  5. Техник тоног, төхөөрөмжийн ашиглалтын горим зөрчсөн, даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол;
  6. Даатгалын зүйлийн өмчлөлд өөрчлөлт орсон талаар даатгагчид 14 хоногт багтаан мэдэгдээгүй үед учирсан хохирол;
  7. Даатгалын зүйлийг согтуугаар жолоодох, гэмт хэргийн зорилгоор болон хууль бусаар ашиглаж явах үед учирсан хохирол;
  8. Нэмэлт эрсдэлээр даатгуулаагүй автотээврийн хэрэгсэл хулгайд алдсан болон дээрэмдүүлсэн, тэдгээрээс үүдэн гарсан хохирол;
  9. Нэмэлт тоноглолыг тусгайлан үнэлж   даатгуулаагүй тохиолдолд нэмэлт тоноглолд учирсан хохирол
  10. Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна үүссэн хохирол;
  11. Зорчигчийн хамгаалалтын бүс хэрэглээгүйн улмаас тээврийн хэрэгсэлийн салхины шилэнд учруулсан хохирол
  12. Тээврийн хэрэгслийг зориулалтын бусаар ашиглах (Ан ав хөөх, уралдаанд орох, зөвшөөрөлгүй хүн тээвэрлэх...г.м)
  13. Дугуйн гадуур бүрээс, олгой, механик эвдрэл болон мотор цохисон, тээврийн хэрэгслийн эд ангийн хэвийн элэгдэлүүд
  14. Даатгуулагч байгууллагатай хөдөлмөрийн буюу ажил гүйцэтгэх гэрээгүй хүн жолоодож явах үед гарсан аливаа хохирол;
  15. Энэхүү гэрээний дагуу хураамж төлөх болон даатгалын тохиолдлыг баталгаажуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол;

 


Анхааруулга: Энэ нь даатгалын бүтээгдэхүүний товч танилцуулга бөгөөд бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Мөнх Даатгалын мэргэжилтнүүдтэй холбоо барьж авна уу. 


 

 

 

Буцах