ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм харилцагч таны амар амгаланг эрье!

Мөнх Даатгал нь 2004 оноос эхлэн Монголын даатгалын салбарт үйл ажиллагаагаа явуулахдаа харилцагч, үйлчлүүлэгч та бүхний хэрэгцээ шаардлага, хүсэл эрмэлзэлд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр найдвартай, шуурхай хангахаар чармайн ажиллаж ирлээ. Монголын даатгалын салбарт тэргүүлэх шийдэл бүхий шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, стандартыг нэвтрүүлж ард олондоо таниулах, даатгалын ач холбогдлыг түгээн дэлгэрүүлэхэд бидний үйл ажиллагаа нэн чухал билээ.

Манай компани нь Монгол улсад арилжааны даатгалын зах зээл шинэ шатанд үүсэж хөгжихөд зохих хувь нэмэр оруулан, Монгол орны онцлогт тохирсон шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ орон нутгийн 8 салбараараа дамжуулан иргэд, байгууллагуудад хүргэн ажиллаж байна.

Бид аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлээ зөв тодорхойлж оновчтой удирдах, үйл ажиллагаагаа болон санхүүгийн тогтвортой байдлаа хангаж ажиллахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор тухайн байгууллагын онцлогт тохирсон даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг боловсруулан гаргах эрхэм зорилготой ажиллаж байна.

Биднийг үргэлж дэмжин хамтран ажиллаж ирсэн нийт харилцагч, бизнесийн түншүүд болон иргэд та бүхэндээ манай компанийн хамт олон ямагт талархаж явдгаа илэрхийлэхэд таатай байна.

Даатгуулагч, үйлчлүүлэгч, хамтран ажиллагч гадаад, дотоодын түншүүд та нарынхаа итгэлийг даан Монгол Улсын даатгалын зах зээл дээр өөрсдийн мэдлэг оюунаа дайчлан ажиллаж, даатгалын үйл ажиллагаагаа өргөжүүлэн үйлчилгээнийхээ чанарыг улам өндөр түвшинд хүргэн ажиллахаа Мөнх Даатгал ХХК-ийн хамт олны өмнөөс илэрхийлье.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

 

Гүнээ хүндэтгэсэн,

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                                         Т.ОЮУНГЭРЭЛ

Буцах