НӨХӨН ТӨЛБӨР

Ослын дуудлага өгөх

Манай компани нь даатгуулагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, даатгалын тохиолдол гарсан тухай бүр нь шуурхай үйлчилж, нөхөн олговрыг шуурхай олгодог.

Даатгуулагч та даатгалын тохиолдол гарсан үед дараах арга хэмжээг авна уу.

Шуурхай албаны утас: 11 331 332

Даатгалын тохиолдлыг баталгаажуулах мэргэжлийн байгууллагууд /ЗЦГ, Гал команд, эмнэлгийн байгууллага г.м/ яаралтай мэдэгдэн акт, нотлох баримт авах

Бүрдүүлэх материал

  1. Өргөдөл, албан бичиг
  2. Даатгалын гэрээ, гэрээт баталгаа
  3. Нөхөн төлбөрийн маягт
  4. Осол болсон тухай холбогдох мэргэжлийн байгууллагын акт, тодорхойлолт (Замын Цагдаагийн Газар, Гал Команд, Эмнэлгийн байгууллага)
  5. Ослын дараах хохирлын гэрэл зураг, бичлэг
  6. Хохирлын талаарх мэргэжлийн байгууллага дүгнэлт, баталгаа
  7. Шаардагдах бусад баримт бичиг

Нөхөн төлбөр шийдвэрлэх

Бид дээрх шаардлага хангасан нөхөн төлбөрийн нэхэмжлэх болон бусад материалыг хүлээн авснаас хойш хохирлын хэмжээнээс хамаарч ажлын 3 - 14 хоногийн дотор нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэнэ.

Өргөгдлийн маягт татаж авах бол энд дарна уу.

 

 

Буцах